Эрүүний үений эмгэг

2018-01-26

Толгой өвдөж байна уу ?

Чихний асуудал байна уу ?

Эрүү дугардаг уу?

Хүзүү хөшдөг уу?

Эдгээр нь эрүүний үений эмгэг байж болзошгүй

Эрүүний үе гэж юу вэ?

Эрүүний үе нь эрүүг гавлын ястай холбож буй холбоос юм. Энэхүү үе нь идэх, ярих, залгих болгонд хөдөлж байдаг. Тиймээс энэ нь хүний биеийн хамгийн их хөдөлдөг холбоосын нэг юм.

Эрүүний үеийн эмгэгийн шалтгаан.

Шүд

Буруу байрласан шүд авахуулсан шүд, шүдний эмчилгээний болон гажиг заслын буруу эмчилгээ.

Булчин

Хүүхэд байхаас эхэлсэн эрүүг хойш нь түлхэдэг буруу залгих зуршил.
Шүд хавирах, амаараа амьсгалах зэрэг булчингийн үйлийн буруу зуршил.
Шүд хавирч үрэхэд үүсэх даралт.

Эрүү хоншоор яс
Эрүү хоншоорын буруу хөгжилөөс болж эдгээр нь зөв хоршоогүйгээс үүссэн эрүүний эмгэг.
Унах, автомашины осол зэрэг бэртэл гэмтэл (гэнэтийн огцом цохилтоос үүдэлтэй).

Ясны хатингаршил /артритис/ зэрэг яс нөхөн төлжилтгүй болох эмгэгүүдээс шалтгаална.

ТМЖ СИСТЕМ ХЭРХЭН ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?

ТМЖ систем нь эрүүний үений эмгэгийг оношлох болон шинж тэмдэгүүдийг арилгах зориулалттай зэмсэг юм.

Хойд талын зузаан хэсэг нь зүүсний дараа үрэвсэлтэй эрүүний үений ачааллыг бууруулна. Эрүү зөв байрлалд оруулснаар эрүү, толгой хүзүүний эргэн тойрон дахь булчинг суллаж өвчинг шууд намдаана. Урт хугцааны туршид зүүж удаан хугацааны өвдөлт намдаана . Тусгай патэнт бүхий далавч хэлбэрийн хос давхар суурьтай загвар нь шүд хавиралтаас сэргийлдэг.

Ямар үр дүн гарах вэ?
Зэмсгийг өдөрт 1 цаг, унтахдаа зүүнэ. Сайн зүүсэн тохиолдолг хэрэглэсэн эхний хэдэн өдөрт өвдөлт намждаг боловч заримдаа шинж тэмдэгүүд арилтал хэдэн долоо хоног үргэлжлүүлэн зүүх хэрэгтэй болдог. Хамгийн багадаа 30-60 өдөр зүүх ба шинг тэмдэгүүд арилтал хэрэглэх шаардлагтай байдаг.

Posted in Мэдээлэл by sonne